Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧДЫН ДУНД БУУДЛАГЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-04-26
274

Монгол Улсад Шүүх шинжилгээний байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ой, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга, уулзалт”-ыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд “Буудлагын тэмцээн”-ийг гар буу-карабин хосолмол төрлөөр стандарт ангилалтайгаар “Ханан ар буудлагын спорт, сургалтын төв”-д өнөөдөр (2024.04.26) зохион байгууллаа.

Тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 13 байгууллагын 7 баг, 29 тамирчид өрсөлдсөнөөс багийн дүнгээр Тэргүүн байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дэд байранд Тагнуулын ерөнхий газар, Гутгаар байранд Зэвсэгт хүчний Жанжин штаб шалгарлаа.

Тэмцээнд оролцсон баг тамирчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Эхлэлд очих