Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ШҮҮХ АНАГААХ УХААНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

- Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг, шинжилгээ хийж дүгнэлт гаргах;

- Цогцост задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргах;

- Бэлгийн холбогдолтой болон нас тогтоох шинжилгээ хийж дүгнэлт гаргах;

- Хүний биеийн эд эсэд гистологийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах;

- Хавтаст хэргийн материалаар дүгнэлт гаргах;

- Эксгумаци /оршуулсан шарилд/ шинжилгээ хийж дүгнэлт гаргах;

- Дүрс оношилгооны шинжилгээ хийж дүгнэлт гаргах;

- Бактериологийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах;

- Шүүх сэтгэцийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах;

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргах;

- Анхдагч, нэмэлт болон дахин шинжилгээ хийх;

- Нэр, хаяг тодорхойгүй цогцсын болон шүүх дүрс оношилгооны мэдээллийн төрөлжсөн сан бүрдүүлж ашиглах;

- Нэр хаяг тодорхойгүй, хариуцах эзэнгүй цогцос хадгалж, оршуулах;

- Шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээ, задлан шинжилгээ, эксгумаци болон өдөр тутмын эрүүл ахуй аюулгүй байдалд анхаарч, холбогдох арга хэмжээг авч ажиллах;

- Шүүх эмнэлгийн шинжилгээний чиглэлээр хийх шинжилгээ судалгааны ажилд дэмжлэг үзүүлж, зохион байгуулах;

- Шинжээч эмч нарыг мэргэжлийн удирдлагаар хангаж, тэдний мэдлэг ур чадварыг ахиулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

- Шинжилгээний объектыг хүлээн авч, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж бүртгэлд тусгах;

- Шинжилгээний дүгнэлт гаргах хугацаанд хяналт тавьж, хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэх.

Эхлэлд очих