Эхлэл

Мэдээ

Танилцуулга

Шүүх шинжилгээ хийх үндэслэл

  • Шүүх шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх шийдвэр байна. Шинжилгээ хийлгэх шийдвэрт мөрдөгч, прокурор, шүүх, арбитрын тогтоол, шүүгчийн захирамж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хүсэлт хамаарна.
  • Хэрэв гэмт хэрэг, зөрчлийн улмаас биед гэмтэл учирвал цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, мөрдөгч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шинжилгээ хийлгэх шийдвэрийг ирүүлбэл "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох" шинжилгээ хийнэ.

Шүүх шинжилгээ хийхгүй үндэслэл

  • Эдгэшгүй хүнд өвчний улмаас удаан хугацаагаар бусдын асаргаанд байхдаа нас барсан нь өвчний түүх, эмчийн тодорхойлолтоор тогтоогдвол мөрдөгч  төрөл төрөгсдийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийлгэхгүй байж болох тул харьяа дүүрэг, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн холбогдох албан тушаалтанд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.
  • Тус цахим хуудаснаас “Шинжилгээний жишиг хугацаа”, “Галт зэвсэг бүртгүүлэх”, “Салах ёс гүйцэтгэх ажиллагаа"-ны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Эхлэлд очих