Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

- Улсын хэмжээнд нэгжүүдийн үйл ажиллагааг захиргааны удирдлагаар хангах, ажлын явц үр дүнг тогтоосон хугацаанд нэгтгэн тайлагнах, бүх шатанд албан хаагч, удирдлагын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох;

- Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг холбогдох нэгжүүдтэй хамтран боловсруулж батлуулан, хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд зохион байгуулах;

- Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрээр болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлуулах урт, богино, дунд хугацааны стратеги хөтөлбөр, төлөвлөгөө, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, биелэлт үр дүнг тооцох;

- Албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг авч нэгтгэх, тайлагнах, шинээр томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж лавлагаа авах, байгууллагын хэмжээнд авлигатай тэмцэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах;

- Байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч, нийслэл, бүсийн шүүх шинжилгээний газар болон аймгийн шүүх шинжилгээний нэгжийг захиргааны удирдлагаар хангах;

- Байгууллагын хэмжээнд хүний нөөцийн бодлого тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах, албан хаагчдын сахилга, ёс зүйн төлөвшилд хяналт тавьж, шагнаж урамшуулах;

- Хүний нөөцийн холбогдолтой тушаал, шийдвэр, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих;

- Албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ахмад ажилтан, албан үүрэг гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвараа алдсан, гэмтэж бэртсэн, хүндээр өвчилж эрүүл мэндээр хохирсон ажилтан, нас барсан албан хаагчдын ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;

- Байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг зохицуулсан захирамжлалын баримт бичгийн төслийг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, хянах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийг мөрдүүлэх;

- Байгууллага, албан хаагчийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээ тогтоосон баримт бичгийг Үндсэн хууль бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, тушаал шийдвэрийн төсөл боловсруулах, санал танилцуулга бэлтгэх, эрх зүйн актын төрөлжсөн сан бүрдүүлж, ашиглах;

- Дээд шатны байгууллагаас цахимаар болон цаасаар ирсэн албан бичиг болон гадагш явуулж буй албан бичгийг бүртгэх, хугацаанд хяналт тавьж, холбогдох албан хаагчид шилжүүлж заавар зөвлөгөө өгөх, хариуг заасан хугацаанд хүргүүлэх;

- Байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, нэгжүүдийн энэ чиглэлээр хэрэгжүүлэх ажилд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх, байгууллагын цахим хуудсыг ажиллуулах;

- Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нийтлэл нэвтрүүлгийн талаар удирдлагыг мэдээллээр хангах, түүний мөрөөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд хяналт тавих;

- Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг эрхлэх.

Эхлэлд очих