Эхлэл

Мэдээ

Танилцуулга

КРИМИНАЛИСТИКИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

- Гарын мөр, мөр судлал, галт зэвсэг, материал судлал, бичиг баримт болон бусад объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах;

- Анхдагч, нэмэлт болон дахин шинжилгээ хийх;

- Гарын мөрийн нэгдсэн сан бүрдүүлж ашиглах;

- Гутлын мөр, бичиг баримт, үнэт цаас, мөнгөн дэвсгэрт, тамга тэмдэг, түүний дардасны болон бусад төрөлжсөн мэдээллийн сан бүрдүүлж ашиглах;

- Шаардлагатай тохиолдолд (онц хүнд гэмт хэрэг, олныг хамарсан гамшиг осол) хэргийн газрын үзлэгт оролцох;

- Криминалистикийн шинжилгээний чиглэлээр хийх шинжилгээ судалгааны ажилд дэмжлэг үзүүлж, зохион байгуулах;

- Криминалистикийн шинжээчдийг мэргэжлийн удирдлагаар хангаж, тэдний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

- Шинжилгээний объектыг хүлээн авч, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж бүртгэлд тусгах;

- Шинжилгээний дүгнэлт гаргах хугацаанд хяналт тавьж, хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэх;

- Шинжилгээний гэрэл зураг боловсруулах.

Эхлэлд очих