Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ДОТООД ХЯНАЛТ, АУДИТЫН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

- Байгууллагын үйл ажиллагаа болон дээд газрын тогтоол шийдвэр, гүйцэтгэлийн төлөвлөгөө, мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, тайлагнах, дүгнэлт өгөх;

- Албан хаагчдын сахилга, ёс зүйн дүрэм, хяналт шалгалттай холбогдох дүрэм, журам, тушаалын төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, нийтэд сурталчлах;

- Харьяа нэгжүүдэд дотоодын хяналт шалгалт зохион байгуулах, илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоон дутагдлыг арилгуулах, нэгжүүдийн дотоодын хяналттай холбоотой үйл ажиллагааг үнэлж дүгнэх;

- Байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, тайлагнах, холбогдох заавар, зөвлөгөө өгөх, төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах;

- Албаны үйл ажиллагаа, албан хаагчдын сахилга, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдэгдэл, шаардлагыг шалгаж шийдвэрлэн, холбогдох хариуг өгч, тайлан, мэдээг нэгтгэн дээд шатны байгууллагад тайлагнах;

- Байгууллагын хэмжээнд санхүүгийн сахилга, төсвийн зориулалт, зарцуулалтад дотоодын аудит хийх, өмч хөрөнгийн бүтэн байдалд хяналт тавих;

- Албан хаагчдын сахилга, ёс зүйг бэхжүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын аюулгүй байдал^болон бусад хууль бус үйлдлээс хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх ажиллах;

- Албан хаагч нь гэмт хэрэг, зөрчил болон сахилга, ёс зүйн зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хууль тогтоомж зөрчих явдалтай тэмцэх, арилгах ажлыг зохион байгуулах;

- Байгууллагын хэмжээнд дотоод дэг журам сахиулан хангаж, үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүний бэлэн байдалд хяналт тавьж, олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны үед бие бүрэлдэхүүнийг бэлэн байлгах;

- Бие бүрэлдэхүүний дүрэмт хувцсыг дүрмийн дагуу өдөр тутам буюу ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тогтмол өмсөж байгаа болон жагсаалч байдалд хяналт тавих;

- Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах;

- Албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан албан хаагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд заналхийлсэн тохиолдлыг удирдлагад мэдэгдэж, гэмт халдлагаас хамгаалах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

- Иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд өдөр тутам хяналт тавьж гарсан зөрчил, дутагдлыг арилгах;

- Шүүх шинжилгээний байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах, албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах;

- “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөө”-г боловсруулан батлуулж, байгууллагын хэмжээнд хэрэгжилтийг зохион байгуулах;

- Ажлын байр, лабораторийн орчин, ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулах.

Эхлэлд очих