Эхлэл

Мэдээ

Танилцуулга

Зорилго:

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шинжлэх ухааны баталгаа болж, дэвшилтэт техник, технологи бүхий магадлан итгэмжлэгдсэн шинжилгээний лабораториудад тусгай мэдлэг, мэргэжлийн түвшинд шинжилгээг хийж, дүгнэлт гаргаж, ёс зүйтэй, мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэхэд оршино. 

Зорилт:

  • Байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах;
  • Байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн олон улсын стандартыг төлөвшүүлж, шинжилгээний лабораториудыг магадлан итгэмжлүүлж, шинжилгээ хийх үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх;
  • Үйл ажиллагааны стандартыг чанд мөрдөж, хууль эрх зүйн актын хүрээнд иргэд, хууль хяналтын байгууллагуудад түргэн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэх;
  • Шүүх шинжилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, материаллаг баазыг бэхжүүлж, үйл ажиллагааны цахим шилжилтийг эрчимжүүлж, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлж, бүтээмж, үр дүнг дээшлүүлэх;
  • Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн түвшин болон эрдмийн цол зэргийг дээшлүүлж, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцийг бүрдүүлэх, алба хаагчдын ажиллах, орчин нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах;
  • Гадаад улсын болон олон улсын байгууллагуудтай харилцах бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх;​​​

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч У.Цолмон
Хаяг, утасны дугаар:
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Зоригийн гудамж, Шүүх шинжилгээний ерөнхий газар, 302 тоот, (51-264027)

Эхлэлд очих