Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ИНЖЕНЕР-ТЕХНИКИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

- Эрх бүхий байгууллага, албан тушаалтны тогтоол шийдвэрийг үндэслэн авто техник, цахим технологийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах;

- Инженерийн байгууламж, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнд чанарын болон тоон, технологийн өөрчлөлт байгаа эсэх, үүссэн нөхцөл байдлын шалтгааныг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргах;

- Анхдагч, нэмэлт болон дахин шинжилгээ хийх;

- Хэргийн газрыг сэргээн дүрслэх ажиллагаа явуулах;

- Галт зэвсгийн, хонгио, хошууны шинжилгээний нэгдсэн сан бүрдүүлж ашиглах;

- Тээврийн хэрэгслийн мөрийн болон бусад төрөлжсөн мэдээллийн сан бүрдүүлж ашиглах;

- Шүүх инженерчлэлийн шинжилгээний чиглэлээр хийх шинжилгээ судалгааны ажилд дэмжлэг үзүүлж, зохион байгуулах;

- Шинжилгээний объектыг хүлээн авч, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж бүртгэлд тусгах;

- Шинжилгээний дүгнэлт гаргах хугацаанд хяналт тавьж, хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэх.

Эхлэлд очих