Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН УУЛЗАЛТАД ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН 45 АЛБА ХААГЧ ОРОЛЦЛОО
2026-09-16
279

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад Шүүх шинжилгээний байгууллагын 45 алба хаагч оролцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч баримталж буй бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт мөрдөж байхыг залуу офицеруудад захиж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.

Мөн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудыг Төрийн одон, медалиар шагнаж урамшууллаа.

Эхлэлд очих