Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ШИНЖЭЭЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО
2026-09-15
276

Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/349 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл”-ийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг үндэслэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар нийт 41 иргэнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, хувийн дугаар бүхий тэмдэг, дүгнэлтийн маягт, сургалтын гэрчилгээ хүлээлгэн өгөх арга хэмжээг өнөөдөр /2026.09.15/ зохион байгууллаа.

 

 

Эхлэлд очих