Эхлэл

Мэдээ

Танилцуулга

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-09-08
273

Байгууллагын 2026 оны Сургалтын төлөвлөгөөний 1.4 дэх заалтын хүрээнд  “ISO 37001 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо” сэдэвт сургалтыг Улаанбаатар төмөр замын Менежментийн нэгдсэн тогтолцоо, эрсдэлийн удирдлага хариуцсан ахлах мэргэжилтэн Ө.Сайнзаяаг урьж, 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа. 
Сургалтаар алба хаагчдад MNS ISO 37001:2024 “Авлигын эсрэг менежментийн тогтолцоо” стандартын үндсэн шаардлага, авлигын эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, авлигын эсрэг соёлыг төлөвшүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил болон сэжигтэй нөхцөл байдлыг шуурхай таньж, урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл олголоо.

Эхлэлд очих