Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬД ХАМРАГДЛАА
2026-10-19
45

Шүүх шинжилгээний байгууллагын захиалгаар ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Волгоградын академид “Шүүх шинжилгээ” мэргэжлээр суралцаж буй цагдаагийн ахлагч Ч.Азжаргал, Б.Чинчимэг нар 2026 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Москва хотод зохион байгуулагдсан гадаадын оюутан, залуучуудын “Единство-в дружбе” олон улсын фестивальд амжилттай оролцлоо.

Фестивалийн хүрээнд “Шүүх шинжилгээний байгууллагын, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр танилцуулга хийж, багийн тоглоом, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, бусад орнуудын оюутан залуучуудтай туршлага солилцлоо.

Та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.

Эхлэлд очих