АЛБА ХААГЧИД АРАБЫН БҮГД НАЙРАМДАХ ЕГИПЕТ УЛСАД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Хөгжлийн төлөө хамтын ажиллагааны байгууллага (EAPD)-аас зохион байгуулагдсан “Наркотик болон сэтгэцэд нөлөөлөх бодисын эсрэг үйл ажиллагаа’’ сэдэвт олон улсын сургалтад тус газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад М.Золжаргал, Сонгинохайрхан дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч О.Болд-Эрдэнэ нар 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд амжилттай хамрагдлаа.
Тус сургалтаар наркотик болон сэтгэцэд нөлөөлөх бодисын эсрэг үйл ажиллагаа, холбогдох эрх зүйн актууд, мансууруулах бодис илрүүлэх орчин үеийн дэвшилтэд техник хэрэгсэл зэрэг сэдвүүдийн хүрээнд хичээлд хамрагдаж, бусад улс орнуудын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг чиг үүргийн байгууллагуудын сайн туршлагаас суралцан, мэдээлэл солилцсон үр дүнтэй сургалт боллоо.





