ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ДАРТС”-ЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Ахлагч нарын чуулга, уулзалт”-ыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ахлагч бүрэлдэхүүний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор “Дартс”-ын тэмцээнийг амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын баг, тамирчид 3 төрлөөр өрсөлдсөнөөс Гутгаар байранд сургагч ахлагч Б.Ганбаатар ахлагчтай Зэвсэгт хүчний Жанжин штабын баг, Дэд байранд ахлах ахлагч Б.Отгонжаргал ахлагчтай Тагнуулын ерөнхий газрын баг, Тэргүүн байранд ахлах ахлагч Э.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Онцгой байдлын ерөнхий газрын баг тус тус шалгарлаа.
Мөн “Өндөр онооны чөлөөт шидэлт”-ийн тэмцээний эрэгтэй төрөлд Тагнуулын ерөнхий газрын тамирчин, ахлах ахлагч Б.Отгонжаргал, эмэгтэй төрөлд Зэвсэгт хүчний Жанжин штабын тамирчин, ахлах ахлагч Б.Нарантуяа тэргүүн байранд тус тус шалгарсан.
“Сектор онох” тэмцээний эрэгтэй төрөлд Зэвсэгт хүчний Жанжин штабын тамирчин, сургагч ахлагч Б.Ганбаатар, эмэгтэй төрөлд Цагдаагийн ерөнхий газрын тамирчин, ахлах ахлагч Б.Сарангэрэл нар тус тус тэргүүн байранд шалгарч амжилттай оролцлоо.
Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.











