Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ “ДАРТС”-ЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2024-04-10
323

Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Ахлагч нарын чуулга, уулзалт”-ыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ахлагч бүрэлдэхүүний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор “Дартс”-ын тэмцээнийг өнөөдөр /2024.04.10/ зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд,  Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Дотоод хэргийн их сургуулийн дэд захирал бөгөөд штабын дарга, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалах удирдлагын академийн захирал, бригадын генерал Л.Онцгойбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт, шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг, Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын орлогч дарга, хурандаа Б.Очхүү, Дотоодын цэргийн штабын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Х.Тулга, Зэвсэгт хүчний жанжин штабын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан нарын зочид төлөөлөгчид болон баг, тамирчид оролцлоо.

Тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын баг, тамирчид 3 төрлөөр өрсөлдөж байна.

Нийт баг, тамирчдын мэдрэмж өндөр, хараа хурц, сум нь мэргэн байх болтугай. Та бүхэнд амжилт хүсье.

Эхлэлд очих