ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН АНХДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО.
Шүүх шинжилгээний байгууллагын төлөөлөл Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дэли хотод зохион байгуулагдсан “Шүүх шинжилгээ, аюулгүй байдал, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын анхдугаар бага хуралд оролцлоо.
Хурлын үеэр техник технологийн дэвшил хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед байгууллагын болон алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, түүнд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бий болгох талаар олон улсын сайн туршлага, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар салбар хэлэлцүүлгүүдэд оролцож, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, санал солилцож ажиллалаа.
Мөн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гужаратын Технологийн их сургууль, Шинжлэн магадлахуйн үндэсний их сургуулиудын удирдлагуудтай албан уулзалт хийж, Монгол Улсын Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчдыг ахисан шатны магистр, докторын хөтөлбөр болон давтан мэргэшүүлэх богино хугацааны сургалтуудад хамруулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон бөгөөд тус их сургуулиудад Монгол Улсаас суралцаж буй оюутан, сонсогч нартай уулзаж, сургалтын орчин нөхцөлтэй танилцлаа.




