Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ХОЛБООНЫ ХУУЛЬ САХИУЛАХ СУРГАЛТЫН ТӨВД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА.
2024-03-28
326
Америкийн Нэгдсэн Улсын Холбооны Хууль Сахиулах Сургалтын төвөөс тус улсын Жоржиа мужийн Глинко хотод зохион байгуулагдаж буй “Хэргийн газрын үзлэг дэх шинжлэн магадлахуйн дэвшилтэт техникүүд (G_AFTCSI-1-2403)” сэдэвт сургалтад Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Химийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэр амжилттай хамрагдаж байна.
Дээрх сургалтын төв (FLETC) нь АНУ-ын хууль сахиулах чиглэлийн сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулдаг 46 жилийн түүхтэй байгууллага бөгөөд энэ удаагийн онол, практикийн хичээл, дадлагад Америкийн Нэгдсэн Улс болон манай улсын алба хаагч нар оролцож байна.



