Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
"НАРКОТИК БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ СУРГАЛТАД АЛБА ХААГЧИД ХАМРАГДАЖ БАЙНА.
2024-03-25
294
Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Хөгжлийн төлөө хамтын ажиллагааны байгууллагаас (EAPD) 2024 оны 03 дугаар сарын 16-наас 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулж буй “Наркотик болон сэтгэцэд нөлөөлөх бодисын эсрэг үйл ажиллагаа’’ сэдэвт сургалтад тус газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Сонгинохайрхан дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч О.Болд-Эрдэнэ, Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад М.Золжаргал нар хамрагдаж байна.
Дээрх сургалт онол, практик хосолсон хэлбэрээр орос хэл дээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Армени, Босни, Киргиз, Тажикистан болон Молдов улсын нийт 18 алба хаагч оролцож байна.


