Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2024-03-19
321

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жил, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан Шүүх шинжилгээний байгууллагын ажилтан, алба хаагч, ахмад ажилтан нарыг төрийн одон медаль болон Хууль зүйн салбарын шагнал, цагдаагийн цолоор шагнаж урамшууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор 1, Цэргийн гавъяаны одонгоор 5, Алтан гадас одонгоор 2, Цэргийн хүндэт медалиар 3, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хууль зүйн албаны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр 2, Хүндэт жуух бичгээр 6, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны өмнө цагдаагийн хурандаа цолоор 1 алба хаагч шагнагдсаныг Шүүх шинжилгээний ерөнхий газрын төв байранд гардуулан өглөө.

Нийт шагнагдсан алба хаагч, ажилтан, ахмад ажилтан нартаа болон шүүх шинжилгээний байгууллагын бие бүрэлдэхүүнд "Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн баярын мэндийг дэвшүүлье.

Эхлэлд очих