Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АХМАД, ДУНД, ЗАЛУУ ҮЕИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙН УУЛЗАЛТ, ДУРСАМЖ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-03-06
388

Монгол Улсад Шүүх шинжилгээний байгууллага үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойг тохиолдуулан гурван үеийн төлөөлөл болох тус байгууллагын түүхийг бүтээлцсэн ахмадын холбооны дарга Р.Пүрэвжав, ахмад ажилтан Р.Дорждэрэм, Б.Жаргал, Т.Оюунбат, Д.Лянхуа болон тэдний үйл хэргийг үргэлжлүүлэн ажиллаж буй алба хаагчид, залгамж халаа дотоод, гадаадын их дээд сургуулиудад бэлтгэгдэж буй сонсогч зэрэг ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүдийн уулзалт, дурсамж ярилцлага зохион байгууллаа.

Уг арга хэмжээний хүрээнд олон улсын стандартын шаардлагад нийцүүлж, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан шинжилгээний лабораториудын үйл ажиллагааг танилцуулж, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцлоо.

Эхлэлд очих