БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛДЭГ ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “ITEC” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “БАЙГАЛИЙН ӨВИЙН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ СУРГАЛТАД АЛБА ХААГЧИД ХАМРАГДАЖ БАЙНА
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн Газраас хэрэгжүүлдэг Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны “ITEC” хөтөлбөрийн хүрээнд “Байгалийн өвийн менежмент” сэдэвт сургалтад тус байгууллагаас Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Амгаландэлгэр, Г.Ариунтуяа нар хамрагдаж байна.
Тус сургалтад Болгар, Коста Рика, Шри Ланка, Этиоп, Мадагаскар, Танзани, Кени, Мьянмар зэрэг 13 улсын мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн өвийн менежмент, Ази болон Номхон далайн бүс нутагт зориулсан сургалтын төв болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Доктор Harsh Vardhan Бүгд Найрамдах Энэтхэг Улсын байгалийн өв, уур амьсгалын өөрчлөлт, тулгамдаж байгаа асуудал сэдвээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо.
Шүүх шинжилгээний байгууллагын чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зорилтын хүрээнд алба хаагчдыг үе шаттайгаар сургалтад хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

