Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026-09-03
210

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн хүрээнд тус улсын Уттаракханд мужийн Дехрадун хотод зохион байгуулагдсан “Байгалийн өвийн менежмент” сэдэвт сургалтад Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ үнэлгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Балдандорж, Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Д.Дашзэвэг нар 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал хугацаанд хамрагдаж, гэрчилгээ авлаа.

Дээрх сургалтад 16 улсын 20 гаруй төлөөлөгч хамрагдсан бөгөөд  байгалийн өвийн менежмент, дэлхийн өвийн төлөв байдал, IUCN-ийн “Ногоон жагсаалт” (Green Listing), уулс ба дэлхийн өв, дэлхийн эргийн экосистем, далайн орчныг хамгаалалт, төрөл зүйлийг сэргээх хөтөлбөр, шугаман дэд бүтэц ба өвийн менежмент гэх сэдвүүдийн хүрээнд онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан байна.

 

Эхлэлд очих