Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД СУРАЛЦАХ АЛБА ХААГЧДАД ЦАГДААГИЙН ЦОЛ ГАРДУУЛЛАА
2026-08-31
470

Тус байгууллагын захиалгаар Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуульд суралцаж буй алба хаагчид болон шинээр элсэж буй суралцагчдыг хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаа, хэтийн төлөв, Оросын Холбооны Улсын хууль тогтоомж, сургуулийн дотоод дүрэм, журам, албаны сахилга, ёс зүйн талаар мэдээлэл хийж, алба хаагчдын сургалтын гэрээг сунгалаа.

Түүнчлэн 2026-2027 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуульд “Шүүх шинжилгээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Албаны сэтгэл зүй” мэргэжлээр суралцахаар элссэн 8 суралцагч нарт цагдаагийн дэд ахлагч цолыг гардуулан, сургалтын гурвалсан гэрээ байгуулж, Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийн Тангараг өргүүллээ.

Та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.

Эхлэлд очих