Эхлэл

Мэдээ

Танилцуулга

“ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН АВЛАГА” ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
2026-08-25
342

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч нар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн, багш нартай хамтран “Газарзүйн мэдээллийн системийн хэрэглэгчдийн гарын авлага”-ыг боловсруулж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ханнс-Зайделийн сангийн дэмжлэг, санхүүжилтээр хэвлүүлж, олны хүртээл болголоо.

Энэхүү бүтээл нь газарзүйн мэдээллийн системийг практикт ашиглах, хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний мэдлэг, арга зүйг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд тус бүтээлийг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хамт олон болон мэдлэг туршлагаа хуваалцан хамтран ажилласан эрдэмтэн, судлаач, шинжээч та бүхэнд талархал илэрхийлье.

Номын цагаан буян дэлгэрч, эрдэм мэдлэгийн үйлс тань улам арвижих болтугай!

Эхлэлд очих