Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
“ЯВУУЛЫН ОФФИС” ҮЙЛЧИЛГЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-08-17
720
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй “Явуулын оффис” үйлчилгээний үйл ажиллагаа үргэлжилж байна.
Явуулын оффис 2026 оны 08 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний урд талбай, Хан-Уул дүүрэг, 120 мянгатын үйлчилгээний төвийн талбайд ажилласан бөгөөд Шүүх шинжилгээний байгууллагаас иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэх, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үйлчилгээ үзүүлж, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ.
Явуулын оффис өнөөдөр Чингэлтэй дүүрэг, Бөмбөгөр худалдааны төвийн талбайд 11:00-15:00 цагийн хооронд ажиллана.




