Эхлэл

Мэдээ

Танилцуулга

“ЯВУУЛЫН ОФФИС” ӨНӨӨДӨР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЯАРМАГИЙН ХУУЧИН ЭЦЭСТ АЖИЛЛАЛАА.
2026-08-13
837

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг, байгууллагаас үзүүлдэг 600 орчим үйлчилгээ “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” явуулын оффисоор дамжин иргэдэд хүрч байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Шүүх шинжилгээний байгууллагын явуулын оффис 2026 оны 08 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Налайх, Багахангай дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны эцэст ажиллаж, 164 иргэнд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний талаар мэдээлэл хийж, 23 иргэнд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, 2 иргэний санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох хууль, журмын хүрээнд газар дээр нь шийдвэрлэлээ.

Явуулын оффис өнөөдөр /2026.08.13/ Хан-Уул дүүргийн Яармагийн хуучин эцэст ажиллаж, 114 иргэнд үзлэг, шинжилгээний талаар мэдээлэл өгч, 11 иргэнд сэтгэл зүйн оношилгоо хийлээ.

 

Эхлэлд очих