Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026-08-12
728

Малайз Улсын Шүүх анагаах ухааны нийгэмлэгээс зохион байгуулсан “Олон талт шүүх шинжилгээний практикийг бэхжүүлэх замаар хүүхдийн эрх, шударга ёсыг хангах нь” (Advancing Justice for Children through Strengthening Multidisciplinary Forensic Practice) сэдэвт сургалтад Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 5 шинжээч эмч амжилттай хамрагдлаа.

Дээрх сургалт нь бага насны хүүхдийн гавал доторх цус алдалтыг оношлох, хүчирхийллийн улмаас үүссэн гэмтлийг үнэлэх, гэнэтийн нас баралтын шүүх эмнэлгийн шинжилгээ хийх онцлог, хүн болон амьтны хазалтын гэмтлийг ялган оношлох, гистологи, хор судлал, ясны үлдэгдлийн шинжилгээ хийх, хүүхдийн амны хөндий, шүд, ясны гэмтлийг үнэлэх зэрэг чиглэлээр онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

 

Эхлэлд очих