Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026-08-11
720

Бүгд Найрамдах Сингапур Улсын Дотоод аюулгүй байдлын шинжлэх ухаан, технологийн агентлаг болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны газар (Home Team Science and Technology Agency and Health Sciences Authority)-аас зохион байгуулсан “Мансууруулах бодисын аюул заналд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах нь: Шүүх шинжилгээ, арга зүй ба инновац” сэдэвт сургалтад Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Золжаргал, цагдаагийн ахлах дэслэгч О.Лхагвасүрэн нар хамрагдаж, гэрчилгээ гардан авлаа.

Тус сургалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг таньж илрүүлэх, шүүх шинжилгээний орчин үеийн арга, аргачлал, шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис (NPS)-той холбоотой тулгамдсан асуудал, технологийн инновацын чиглэлээр олон улсын туршлага судалж, мэдлэг ур чадвараа дээшлүүллээ.

Эхлэлд очих