Эхлэл

Мэдээ

Танилцуулга

"ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ"-НИЙ ЯВУУЛЫН ОФФИС ӨНӨӨДӨР "НАРАНТУУЛ" ХУДАЛДААНЫ ТӨВД АЖИЛЛАЛАА
2026-08-06
1057

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний явуулын оффис өнөөдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Нарантуул" худалдааны төвд ажиллаж, иргэдэд төрийн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос шуурхай, хүртээмжтэй хүргэлээ. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан харьяа байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээтэй танилцаж, иргэдтэй уулзан санал хүсэлтийг сонслоо.

Шүүх шинжилгээний байгууллагаас иргэдэд Сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний талаар мэдээлэл хүргэж, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, хууль, эрх зүйн зөвлөгөө өглөө.

Эхлэлд очих