Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-07-31
995
Тус байгууллагаас Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Налайх, Багануур, Багахангай дүүргийн шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдад “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, тус шинжилгээг хийж, дүгнэлт гаргахад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн санал солилцлоо.






