Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД “ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” ЯВУУЛЫН ОФФИСТ АЖИЛЛАЛАА
2026-07-27
1174
“Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, хурдан шуурхай хүргэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам өнөөдрөөс эхлэн \2026.07.27\ “ЯВУУЛЫН ОФФИС”-ыг ажиллуулж эхэллээ.
“Явуулын оффисс” Чингэлтэй дүүргийн 7 буудлын эцэс, Баянзүрх дүүргийн Шар хадны эцэст ажиллаж, иргэдэд төрийн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг цэгээс хүртээмжтэй хүргэлээ.
Тус үйл ажиллагаанд Шүүх шинжилгээний байгууллагаас иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэх, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үйлчилгээ үзүүлж, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний талаар мэдээлэл хүргэж ажиллалаа.





