“ХЭРЭГЛЭЭ ӨНДӨРТЭЙ УРГАМАЛ, ТҮҮНИЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ ТАНЬЖ, ТОДОРХОЙЛОХ НЬ” СЭДЭВТ НОМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
“Хэрэглээ өндөртэй ургамал, түүний түүхий эдийг таньж, тодорхойлох нь” сэдэвт номын нээлтийн үйл ажиллагааг 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Номын нээлтийн үйл ажиллагаанд Байгалийн ухааны шинжилгээний газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Золзаяа, Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), профессор И.Түвшинтогтох, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь Байгаль орчны эрх зүйн төслийн менежер А.Одсүрэн, бүтээлийн зохиогч, Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын экофизиологийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор Г.Цэрэнханд, мөн бүтээлийг хянан тохиолдуулж, редакторласан Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын ангилалзүйн салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Н.Амартүвшин нар оролцож, номын дээжийг гардан авлаа.
Энэхүү бүтээл нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, ургамлын гаралтай түүхий эдийг шинжлэн судлах, таньж тодорхойлох чиглэлээр ажиллаж буй алба хаагч, шинжээч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйл ажиллагаанд чухал хэрэглэгдэхүүн болсон бөгөөд Ханнс-Зайделийн сангийн санхүүжилтээр 500 хувь хэвлэгдсэн хоёр дахь цуврал гарын авлага юм.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.


