АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, “Үндэсний их баяр наадам”-ыг тохиолдуулан Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган, хамт олноо манлайлан ажилласан алба хаагч, ажилтны хөдөлмөрийг өндрөөр үнэлж, салбарын болон байгууллагын шагналаар шагнах, цагдаагийн цол гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ өнөөдөр Шүүх шинжилгээний ерөнхий газрын төв талбайд болж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбаяр, даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр 2, “Цагдаагийн алдар хүндэт тэмдэг”-ээр 21, “Хүндэт жуух бичиг”-ээр 17, Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 1, “Жуух бичиг”-ээр 1, Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын тушаалаар “Шинжээчийн алдар” хүндэт тэмдгээр 14, “Тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 17, “Албаны төлөө” I дүгээр зэргийн медалиар 25, “Албаны төлөө” II дугаар зэргийн медалиар 24, “Албаны төлөө” III дугаар зэргийн медалиар 30, “Хүндэт жуух” бичгээр 35, “ Баярын бичиг”-ээр 68 алба хаагчийг шагналаа.
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хурандаа цолоор 3, цагдаагийн дэд хурандаа цолоор 3, цагдаагийн хошууч цолоор 10, цагдаагийн ахмад цолоор 17, цагдаагийн ахлах дэслэгч цолоор 37, цагдаагийн дэслэгч цолоор 42, цагдаагийн ахлах ахлагч цолоор 7, цагдаагийн ахлагч цолоор 17, цагдаагийн дэд ахлагч цолоор 4, нийт 140 алба хаагчид цол гардууллаа.
Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цол, шагнал гардан авсан алба хаагч Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Төрийн сүлд ивээж, шударга ёсны төлөөх үйлс тань үеийн үед мандан бадрах болтугай.




















