Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-02
671
Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/349 дүгээр тушаалаар байгуулагдсан “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл”-ийн ээлжит хуралдаан боллоо.
Тус хуралдаанаар Шүүх шинжилгээний 4 дүгээр ээлжийн сургалтад хамрагдаж, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн нийт 75 иргэний баримт бичигт хянан магадалгаа хийсэн комиссын санал, дүгнэлттэй танилцан, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцлээ.




