Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-07-02
711

Бүгд Найрамдах Солонгос Улсын Цагдаагийн албаны Хүний нөөцийн хөгжлийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, бригадын генерал Пак Хён Сү тэргүүтэй төлөөлөгч нарыг өнөөдөр /2026.07.02/ хүлээн авч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, алба хаагчдыг урт болон богино хугацааны сургалтад хамруулж, мэргэшүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбаяр байгууллагын үйл ажиллагаа, онцлог, үндсэн чиг үүргийн талаар мэдээлэл хийж, Химийн шинжилгээний лабораторийн үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмж, шинжилгээний арга, аргачлалыг танилцууллаа.

 

Эхлэлд очих