Эхлэл

Мэдээ

Танилцуулга

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАТЛАН ХАМГААЛАХ, ЦЭРГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.БААСАНДАМБА ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024-02-06
481

Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба Шүүх шинжилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч, байгууллагын хийж хэрэгжүүлсэн онцлох ажил, 2024 онд дэвшүүлсэн зорилт, хөгжлийн чиг хандлага, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцууллаа. 

Мөн бригадын генерал Д.Баасандамба Шүүх шинжилгээний байгууллагын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лаборатори, Цахим технологийн шинжилгээний лаборатори, Химийн шинжилгээний лаборатори болон ДНХ-ийн шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний аюулгүй байдлын бодлогын шинэчлэлтийн талаар мэдээлэл хийж ажиллалаа. Уулзалтад Шүүх шинжилгээний ерөнхий газрын нийт бие бүрэлдэхүүн танхим болон цахимаар оролцлоо.

Эхлэлд очих