"ШИНЖЛЭН МАГАДЛАХ УХААН" МЭРГЭЖЛЭЭР 15 СОНСОГЧ ТӨГСЛӨӨ
Өнөөдөр Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн баярын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдаж, тус сургуулийн Шинжлэн магадлахуйн ухааны сургуулийг “Шинжлэн магадлах ухаан” мэргэжлээр 15 сонсогч амжилттай төгслөө. Энэ хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуулийг нийт 455 сонсогч, суралцагч амжилттай төгссөн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх болон Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд төгсөгчдөд цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгийг гардуулан өглөө.
Шүүх шинжилгээний байгууллагын хамт олны зүгээс шинэхэн шинжээч нартаа баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэн мэргэжлийн ур чадвар, ёс зүйгээрээ манлайлан ажиллахыг хүсэн ерөөе.





