СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, эрүү, иргэн, захиргаа болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд шинжээч томилсон тогтоолыг цахимаар хүлээн авах, мөн шинжээчийн дүгнэлтийг цахимаар хүргүүлэх үйл ажиллагааны талаар тус газрын холбогдох албан тушаалтнууд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны удирдлагуудтай хамтран мөрдөн шалгах эрх бүхий алба хаагчдад сургалт зохион байгууллаа.
Сургалтын үеэр цахим системийн ашиглалт, ажиллагаа болон практик хэрэглээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, мөрдөгч нарын санал бодлыг сонсож, харилцан мэдээлэл солилцлоо.
Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлснээр мөрдөн шалгах ажиллагааны шуурхай байдал нэмэгдэж, байгууллага хоорондын мэдээлэл солилцоо боловсронгуй болохын зэрэгцээ иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай хүргэхэд чухал хувь нэмэр болох юм.



