Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-10
182
Хууль зүй, дотоод хэргийн салбарын эрх зүйн сургалтын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Хууль зүй, дотоод хэргийн салбарын сургалтын нэгдсэн бодлого /2027-2030/ боловсруулах, суурь судалгаа хийх” ажлын хүрээнд Шүүх шинжилгээний байгууллагын сургалтын бодлого, хэрэгжилт, үр нөлөөг судлах зорилгоор фокус бүлгийн ярилцлагыг 2026 оны 06 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа. Ярилцлагад үндсэн болон нийтлэг чиг үүргийн нэгжийн алба хаагчдын төлөөлөл хамрагдаж, байгууллагын сургалтын өнөөгийн байдал, хэрэгцээ, үр нөлөөг үнэлж, цаашид сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.




