Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН МӨРӨНД ХИЙХ ШИНЖИЛГЭЭНИЙ СТАНДАРТ АЖЛЫН ЗААВАР” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-05
241
Байгууллагын Сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд шинжээч, хэргийн газрын үзлэгийн мэргэжилтэн нарт хэргийн газраас дугуйн мөр илрүүлж, бэхжүүлэх, баримтжуулах болон лабораторид адилтгалын шинжилгээ хийх үйл ажиллагааг нэгдсэн стандартын дагуу гүйцэтгэх мэргэжлийн чадавхыг эзэмшүүлэх зорилгоор Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Золзаяа “Тээврийн хэрэгслийн мөрөнд хийх шинжилгээний стандарт ажлын заавар” сэдэвт сургалтыг өнөөдөр (2026.06.05) танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.


