Эхлэл

Мэдээ

Танилцуулга

"УАЗ АНГИЛАЛ"-Д ӨРСӨЛДӨН ТЭРГҮҮЛЛЭЭ
2026-06-03
179

Авто спортын “Mongol Rally 2026” улсын аварга шалгаруулах холын зайн 4 төрөлт тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээнд Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Авто ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Н.Бямбатөгс “УАЗ ангилал”-д 103 хувийн дугаартай чиглүүлэгч тамирчнаар оролцож, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрээр 5 өдрийн турш 2400 км замыг баг тамирчдын хамт туулж, нийлбэр дүнгээр 1 дүгээр байранд шалгарч “Алтан медаль” хүртлээ.

Спортын өндөр амжилт гаргасан Танд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, спортын замналд нь улам их амжилт хүсэн ерөөе.

Эхлэлд очих