Эхлэл

Мэдээ

Танилцуулга

СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026-06-02
195

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны “В.П.Сербскийн нэрэмжит Сэтгэцийн эмгэг, наркологийн үндэсний анагаах ухааны судалгааны төв”-ийн профессор, анагаах ухааны доктор (Ph.D), сэтгэцийн эмч, шүүх сэтгэцийн шинжээч Ирина Николаевна Винниковагийн удирдан явуулсан “Шүүх сэтгэц судлал” мэргэжил дээшлүүлэх сургалтад тус газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн сэтгэцийн эмч нар 2026 оны 05 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд амжилттай хамрагдлаа.

Сургалтыг шүүх сэтгэц судлалын орчин үеийн чиг хандлага, үнэлгээ, оношилгоо, шинжилгээний арга зүй, практик хэрэглээний талаар онол, дадлагыг хослуулан зохион байгуулсан нь үр өгөөжтэй байлаа.

 

 

Эхлэлд очих