Эхлэл

Мэдээ

Танилцуулга

БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ДЭД АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДЭД ТАНИЛЦУУЛЛАА
2026-05-28
280

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхэд оролцогч байгууллагуудын мэдээллийн систем хооронд харилцан мэдээлэл солилцох дэд бүтцийг бүрдүүлэх шийдлийг тодорхойлж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Дэд ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг, цахим шилжилт, үйл ажиллагааны онцлогийн талаар танилцуулга хийлээ.

Мөн Дэд ажлын хэсгийн гишүүд байгууллагын мэдээлэл технологийн өнөөгийн байдал, ашиглаж буй мэдээллийн систем, программ хангамж, цахим тоног төхөөрөмж болон цахим технологийн шинжилгээний лаборатори, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын шинжилгээний лаборатори, гарын мөрийн шинжилгээний лабораториудтай танилцлаа.

Эхлэлд очих