Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
“ЗАЛУУ ҮЕ-ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-05-28
177
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган"-ыг угтан хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 21, 31 дүгээр сургуулийн ахлах ангийн 184 сурагчдад “Залуу үе-Эх орны ирээдүй” сэдэвт сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтаар эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын ач холбогдол, үнэ цэнийг таниулах, иргэн бүр эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлахад чиглэсэн мэдлэг, мэдээллийг хүргэж, ёс суртахууны зөв төлөвшлийг дээдлэн, нийгэмдээ эерэг үлгэр жишээ үзүүлэхийг уриаллаа.


