Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026-05-26
210

Азийн Шүүх шинжилгээний холбоо, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Шүүх шинжилгээний хүрээлэнгээс 2026 оны 05 дугаар сарын 17-ноос 23-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хятад гар бичмэл” сэдэвт сургалтад Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Э.Солонго, цагдаагийн ахмад С.Булагмаа нар амжилттай хамрагдаж, гэрчилгээ авлаа.

Тус сургалтад Азийн 6 улсын бичиг баримтын шинжээч, мэргэжилтнүүд хамрагдаж, гар бичвэрт хийх шинжилгээний шинэ төрлийн техник технологитой танилцаж, ханз бичвэрт хийх шинжилгээний төрөл болох зориуд өөрчилсөн бичвэр, дуурайлган бичсэн бичвэр, зүүн гараар бичсэн бичвэр, нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөгдсөн бичвэр зэрэгт хийх шинжилгээ, робот төхөөрөмж ашиглан гар бичвэрийг дуурайж бичих, тухайн бичвэрийг таних талаар туршлага солилцож, мэдлэг чадвараа дээшлүүлсэн сургалт боллоо.

Эхлэлд очих