АЛБА ХААГЧ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хот дахь Хууль сахиулах Олон улсын академи (ILEA)-аас 2026 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хууль бус синтетик төрлийн мансууруулах бодисын чиг хандлага” сэдэвт олон улсын сургалтад Байгалийн ухааны шинжилгээний газрын Химийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ж.Доржбат зохион байгуулагч талын санхүүжилтээр амжилттай хамрагдаж, гэрчилгээ авлаа.
Энэхүү сургалтад 8 улсын шүүгч, прокурор, мөрдөгч, шинжээч, гаалийн мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд АНУ-ын Хар тамхитай тэмцэх алба (DEA)-ны сургагч багш, төлөөлөгчид дэлхий даяар үүсээд байгаа синтетик төрлийн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийн сүүлийн үеийн чиг хандлага, шинэ төрлийн хууль бус мансууруулах бодис үйлдвэрлэх арга техникүүд, хууль бус эмийн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа бодис, хууль, эрх зүйн тогтолцоо, олон улсын хяналт, хууль бус наймаа, кибер мөрдлөг, шинэ төрлийн опиодуудын тархалт, түүний хор хөнөөл болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдлаа.



