Эхлэл

Мэдээ

Танилцуулга

СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-05-23
305

Алба хаагч, ажилтнуудад биеийн тамир, спортыг сурталчлах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан Спортын 4 төрөлт тэмцээн амжилттай болж, аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд баг, тамирчид идэвх санаачилгатай оролцож, спортын өрсөлдөөнөөс гадна харилцан ойлголцол, багаар ажиллах чадвараа нэмэгдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Тэмцээний Шатрын эрэгтэй төрөлд: Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газрын Шуурхай удирдлагын ахлах зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Ганболд I байр,  Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад  Т.Төгөлдөр II байр, Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газрын Кибер аюулгүй байдлын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батбилэг III байр,

Шатрын эмэгтэй төрөлд: Инженер-техникийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Л.Хишигжаргал I байр, Эдийн засгийн шинжилгээний газрын шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Оюунгэрэл II байр, Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Х.Сувд-Эрдэнэ III байр;

Ширээний теннисний эрэгтэй төрөлд: Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Микробиологийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Цаст-Оргил I байр, Байгалийн ухааны шинжилгээний газрын Физикийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Б.Давааням II байр, Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газрын Кибер аюулгүй байдлын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батбилэг III байр,

Ширээний теннисний эмэгтэй төрөлд: Чанарын баталгаажуулалтын хэлтсийн чанарын менежер, цагдаагийн ахмад Э.Шинэцэцэг I байр, Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Мөнхцэцэг II байр, Санхүү, хангамжийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Оюун-Эрдэнэ III байр;

Гар бөмбөгийн багийн эрэгтэй төрөлд: Нийслэлийн шүүх шинжилгээний газрын баг тамирчид I байр, Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газар, Эрдэм шинжилгээ, сургалт хөгжүүлэлтийн төв, Бүртгэл мэдээлэл, технологийн хэлтсийн баг тамирчид II байр, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын баг тамирчид III байр,

Гар бөмбөгийн багийн эмэгтэй төрөлд:  Санхүү, хангамжийн газар, Эдийн засгийн шинжилгээний газар, Сэргээн засах сувиллын баг тамирчид I байр, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын баг тамирчид II байр,  Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газар, Эрдэм шинжилгээ, сургалт хөгжүүлэлтийн төв, Бүртгэл мэдээлэл, технологийн хэлтсийн баг тамирчид III байр;

Гар бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор: Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Сонгинохайрхан дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Н.Балжинням, Шилдэг эмэгтэй тоглогчоор: Эдийн засгийн шинжилгээний газрын Санхүү, бүртгэлийн шинжилгээний хэсгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Оюунгэрэл;

Сагсан бөмбөгийн багийн эрэгтэй төрөлд: Нийслэлийн шүүх шинжилгээний газрын баг тамирчид I байр, Байгалийн ухааны шинжилгээний газрын баг тамирчид II байр, Захиргаа, удирдлагын газар, Инженер-техникийн шинжилгээний газар, Чанарын баталгаажуулалтын хэлтсийн баг тамирчид III байр,

Сагсан бөмбөгийн багийн эмэгтэй төрөлд: Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газар,  Эрдэм шинжилгээ, сургалт хөгжүүлэлтийн төв, Бүртгэл мэдээлэл, технологийн хэлтсийн баг тамирчид I байр, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын баг тамирчид II байр, Санхүү, хангамжийн газар, Эдийн засгийн шинжилгээний газар, Сэргээн засах сувиллын баг тамирчид III байр,

Сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор: Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Сонгинохайрхан дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн хэргийн газрын үзлэгийн мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Ш.Батзул, шилдэг эмэгтэй тоглогчоор: Эрдэм шинжилгээ, сургалт хөгжүүлэлтийн төвийн мэргэжилтэн Т.Батцэцэг;

Багийн нийлбэр дүнгээр: Нийслэлийн шүүх шинжилгээний газар I байр, Байгалийн ухааны шинжилгээний газар II байр, Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газар, Эрдэм шинжилгээ, сургалт хөгжүүлэлтийн төв, Бүртгэл мэдээлэл, технологийн хэлтсийн баг тамирчид III байранд тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчид, шилдэг тоглогч нартаа баяр хүргэе.

 

 

 

Эхлэлд очих