Эхлэл

Мэдээ

Танилцуулга

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦАГДААГИЙН АКАДЕМИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА.
2024-01-25
309

Тус газрын холбогдох албан тушаалтнууд Олон Улсын цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (INTERPA)-ноос хэрэгжүүлж буй “Багш солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад айлчилсан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Цагдаагийн академийн Сургалтын албаны орлогч дарга Aykut Senturk, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга Hansan Dinc, Салбарын менежер Ali Bosnak нарыг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч уулзан, шинжилгээний байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийж, лабораториудын үйл ажиллагааг танилцууллаа. 

Уулзалтын үеэр тус улсын Үндэсний Цагдаагийн академийн сургалтын үйл ажиллагааны талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Эхлэлд очих