МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар Хууль зүй, дотоод хэргийн салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, үйл ажиллагаа, нийгмийн баталгаа, сахилга хариуцлага, дэг журам, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар танилцуулж, ажлын амжилт хүслээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хууль зүй, дотоод хэргийн салбарт өндөр амжилт гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
“Монгол Улсын гавьяат хуульч” цол, тэмдгээр Шүүх шинжилгээний байгууллагын Ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хурандаа Р.Пүрэвжав, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Даваа, “Цэргийн гавьяаны одон”-оор Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Отгонбаяр, “Цэргийн хүндэт медаль”-аар Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч О.Гүнбилэгт нар шагнагдлаа.
Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан Та бүхэнд халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.






