Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ
2026-05-13
216

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбооноос зохион байгуулж буй сайн үйлсийн “Хандивын аян”-д Шүүх шинжилгээний байгууллага нэгдлээ.

Аяны хүрээнд тус байгууллагын 33 нэгжийн алба хаагчдаас хандивласан 50 хайрцаг бүхий ном, хичээлийн хэрэгсэл, хувцас, хүүхдийн тоглоом болон ахуйн хэрэгцээт эд зүйлсийг хүлээлгэн өглөө.

Сайн үйлсийн аянд идэвх санаачилгатай оролцсон нийт алба хаагч нарт талархал илэрхийлье.

Эхлэлд очих